БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

 

 

ЧАНАРЫН БОДЛОГО

Харилцагч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хангасан олон улсын стандарт бүхий инновацилаг эрүүл мэндийн бүтээгдэхүүн,

үйлчилгээг мэргэшсэн, туршлагатай хамт олон чанарын менежментийн тогтолцоог байнга сайжруулан хүргэнэ.

 

 

“Монбиофарм” ХХК 2006 оноос эхлэн Хүнсний болон Клиник лабораторийн урвалж оношлуур, тэжээлт орчин, багаж тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр байгуулагдсан. Одоогоор үндсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнд:

  • Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах улсын болон хувийн лабораториуд, хүнсний үйлдвэрийн дэргэдэх лабораториуд, хоол үйлдвэрлэл, шүлжээ ресторануудад шинжилгээ хяналтын урваж оношлуур, бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх.
  • Улсын болон хувийн бүх шатлалын эмнэлэг болон клиник лабораторийн урвалж оношлуур болон тоног төхөөрөмж ханган нийлүүлэх.
  • Улсын, орон нутгийн, хувийн бүх шатлалын эмнэлзүйн лабораторийн зарласан тендер болон гэрээний барааг нийлүүлэх.
  • Евростандарт эмнэлзүйн лаборатори гэсэн чиглэлүүд байна.

Манай компани нь ХБНГУлсын R-Biopharm, Kern-Sohn, Dohler, Бельги улсын Cypress Diagnostic, Унгар улсын Biolab, Америк CTK Biotech, Perken-Elmer, Англи улсын Oxoid зэрэг 80 гаруй томоохон дэлхийд бүтээгдэхүүний төрөл болон чанараараа тэргүүлэгч байгууллагууд болон дотоодын 750 гаруй харилцагчидтай тус тус хамтран ажиллаж байна. Бид чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэн чанартай, найдвартай бүтээгдэхүүн хэрэгчлэгчиддээ нийлүүлэхээс гадна байнга орчин үеийн шилдэг бүтээгдэхүүн эх орныхоо зах зээлд нэвтрүүлэн ажиллаж, сургалт зөвөлгөө, мэдээлэл болон борлуулалтын дараах цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Бид 2022 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 90015:2015 нэвтрүүлэн ажиллаж байна.

Бидний алсын хараа:

Чанартай, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Салбартаа шилдэг, манлайлагч хамт олон байж Эрүүл мэндийн салбарын хөгжилд урт хугацаанд бодитой хувь нэмрээ оруулна.

Бидний эрхэм зорилго:

Эрүүл мэндийн чанартай, найдвартай түншлэгч байна.

Бидний үнэт зүйлс:

Мэргэшсэн, шинийг эрэлхийлэгч, үнэнч, зөв хандлагтай боловсон хүчин.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 6-р хороо, самбуугийн гудамж, 6-р барилга, 2 давхар 200 тоот
Утас: (+976) (11) 330234, 95951593
И-майл: info@monbiopharm.mn
Ажиллах цагийн хуваарь:
Даваа – Баасан      08:30 – 17:30
Бямба – Ням           Амарна