RIDASCREEN®Clostridium difficile GDH

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. RIDASCREEN®Clostridium difficile GDH тест нь өтгөний сорьцонд Clostridium difficile-ийн өвөрмөц глутамат дегидрогенеза-ийг чанарын аргаар тодорхойлдог фермент холбоот иммунологийн шинжилгээ юм.

Давуу тал: Глутамат дегидрогенеза (GDH) фермент нь Clostridium difficile-ийг  илрүүлэх хамгийн мэдрэг маркер юм. GDH нь гэдэсний олон тооны бактерт илэрдэг боловч, энэхүү шинжилгээний арга нь өндөр мэдрэг болон баталгаат байдлаар Clostridium difficile-өвөрмөц GDH-ийг тодорхойлно. Шинжилгээний үр дүнг 1 цаг 45 минутын дараа гаргана.

Савалгаа: Элайза оношлуур

RIDASCREEN®Clostridium difficile Toxin A/B

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. RIDASCREEN®Clostridium difficile Toxin A/B тест нь өтгөний сорьцонд Clostridium difficile-ийн А болон В токсиныг чанарын аргаар тодорхойлох фермент холбоот урвалын аргаар хийгддэг шинжилгээний арга юм.

Давуу тал:

  • Токсин тус бүрийн хамааралт эсрэгбиеийг ашиглан нэгэн зэрэг өндөр мэдрэг тодорхойлно
  • Хурдан болон хийхэд хялбар, бүх урвалжууд хэрэглэхэд бэлэн
  • Антибиотикийн гаралтай суулгалтын оношилгоонд тогтвортой үр дүнтэй
  • Шинжилгээний үр дүнг 1 цаг 45 минутын дараа гаргана.

Савалггаа: Элайза оношлуур

RIDASCREEN®Campylobacter

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. RIDASCREEN®Campylobacter тест нь өтгөний сорьц болон өсгөвөрт Campylobacter jejuni болон Campylobacter coli-ийг чанарын аргаар тодорхойлох фермент холбоот урвалын аргаар хийгддэг шинжилгээний арга юм.

Давуу тал:

  • Моноклон эсрэгбие ашиглан өндөр мэдрэг эсрэгтөрөгчийг тодорхойлно
  • Бактерийн үржлийн явцад тодорхойлох боломжтой
  • Оношилгооны үр дүн нь өндөр мэдрэг болон өвөрмөц, баталгаатай
  • Шинжилгээний үр дүнг 1 цаг 45 минутанд гаргана.

Савалггаа: Элайза оношлуур

Ridascreen Helicobacter IgA, IgG

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Энэхүү тест нь хүний сийвэн дэх Хеликобактеийн эсрэг IgA, IgG эсрэгбиеийг хагас тоон аргаар үзүүлэлтээр тодорхойлдог иммуноферментийн шинжилгээ юм. Уг тестийг хеликобактерийн халдварыг илрүүлэх, дархлааны системийн байдлыг тодорхойлоход хэрэглэнэ.

Ерөнхий мэдээлэл: H.pylori-ийг оношилох аргыг инвазив ба инвазив бус гэж хуваадаг. Дурангийн шинжилгээгээр авсан биопсийн материалд хеликобактериас гадна уреаза ферментийн идэвхийг хамт шинжилдэг. Гэвч дурангийн шинжилгээгээр хеликобактерийн оршдоггүй ходоодны хэсгээс авсан материалд H.pylori тодорхойлогдохгүй иймээс буруу сөрөг хариу гардаг. Сийвэнд IgA, IgG эсрэгбие илрүүлэхийн зэрэгцээ өвчтөний өтгөнд инвазив бус иммуноферментийн шинжилгээгээр H.pylori-ийн антиген илрүүлэх нь өвчтөний хувьд зовиургүй, хялбар давуу талтай шинжилгээ юм. Мөн иммуноферментийн шинжилгээ нь гараар хийхэд маш хялбар шинжилгээ юм. Western blot шинжилгээ нь  H.pylori-ийн I, II типийг ялгаж чаддаг давуу талтай. Мөн H.pylori-ийн типийг ялгах нь клиникийн чухал ач холбогдолтойгоос гадна эпидемиологийн судалгаа явуулах боломжтой юм.

Савалгаа: Элайза оношлуур

Ridascreen Bordetella IgA, IgG, IgM

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Энэ тестүүд нь хүний сийвэн дэх Bordetella pertusis-ын эсрэгбие IgA, IgG, IgM-ийг хагас тоон үзүүлэлтээр тодорхойлдог иммуноферментийн шинжилгээ юм. Энэ шинжилгээг Bordetella pertusis-ын халдварлагдсан тохиолдолд өвчний үүсгэгчийг илрүүлэх буюу дархлааны байдлыг тодорхойлоход хэрэглэнэ.

Давуу тал: Bordetella pertusis (хөхүүл ханиад) өвчнийг үүсгэдэг гол шалтгаан болдог. Өвчний нууц үе нь 7-21 хоног. Өвөрмөц эсрэгбиеийг өвчний эмнэлзүйн шинж тэмдэг эхэлж буй үед тодорхойлж болно. Бага насанд халдвар авсан, вакцин хийлгэснийг үл харгалзан насан туршид нь дархлаа тогтдоггүй. Насанд хүрсэн хүн анх удаа ба 2 дахь удаагаа халдвар авахад хүндрэл гарахгүй боловч бусдад халдвар тараах эх үүсвэр болно. Мэдрэг шинжилгээний арга болох ELISA-аар эсрэгбиеийг илрүүлэх боломжтойгоос гадна хувь хүний иммуноглобулины төрлүүдийг (IgA, IgG, IgM) тодорхойлох боломжтой. Энэ шинжилгээ нь жинхэнэ халдварын болон вакцины улмаас үүсэх эсрэгбиеийг ялган оношилж чаддаг. Өвөрмөц IgG ба IgM- үүд нь халдвар ба вакцины дараа ихэсдэг байхад өвөрмөц IgA зөвхөн халдвар авсаны дараа  ихэсдэг.

Савалгаа: Элайза оношлуур

Ridascreen Borrelia IgG, IgM

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Энэхүү тест нь хүний сийвэн дэх Borrelia species ( B. burgdorferi, B. afzelii and B. garinii )-ийн эсрэгбие IgG, IgM эсрэгбиеийг хагас тоон аргаар тодорхойлдог иммуноферментийн шинжилгээ юм. Хүний сийвэн ба CSF сорьцонд спирохетээр мэдрэлийн эс гэмтсэн тохиолдолд  эсрэгбиеийн индекс (A1)-ийг тодорхойлохын тулд Ridascreen Borrelia GSF (KLiq3221, KLiq3231) нэмэлт урвалжуудыг ашигла. Уг шинжилгээг спирохетын халдвар авсан тохиолдолд өвчин үүсгэгчийг илрүүлэх болон дархлааны системын байдлыг тодорхойлоход хэрэглэнэ.

Давуу тал: Спирохетын халдварын клиник шинж тэмдэг 3 үе шаттай. Энэ 3 шат нь бие бие рүүгээ шилждэг боловч мөн ямар ч шинж тэмдэггүйгээр тусдаа явагдаж болно. Өвчний явц мэдэгдэхгүй байж болно. Өвчний өвөрмөц үе шатууд дахь шинж тэмдэг далд явагдаж байгаад өрөө аяндаа эдгэж болно. Организмын арьсны сорьцоос ба цуснаас өсгөвөрлөх нь бэрхшээлтэй тул өвөрмөц эсрэгбие илрүүлэх стандарт тестийг лаборатори хийдэг. (IFA, ELISA, Western blot) Клиникийн 1-р шатанд байгаа өвчтөнүүдэд 50-60 %-д нь, 2-р шатанд 10-30%-д нь илэрдэггүй учир серологоор оношилоход бэрхшээлтэй. Өвчний 3 шатанд ерөнхийдөө эсрэгбиеийн титр өндөр байна. Цаашилбал антибиотик эмчилгээ эрт эхлэх нь хүндрэлээс болон архагшихаас урьдчилан сэргийлдэг байна. Мөн эсрэгбиеийг бууруулдаг байна.

Савалгаа: Элайза оношлуур

Ridascreen Tetanus IgG

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Энэ тест нь хүний сийвэн дэх Tetanus toxoid-ын эсрэг IgG-ийг өвөрмөцөөр илрүүлдэг. Мөн энэхүү шинжилгээ вакцин хйилгэхээс өмнө ба вакцин хийлгэсний дараа дархлааны системийн байдлыг тодорхойлох зорилгоор хийнэ.

Давуу тал: Татран (lockjaw) өвчин Clostridium tetani-аас гарсан хороор үүсгэгддэг. Clostridium tetani нь газрын хөрсөнд маш элбэг байдаг. Ил шарханд халдвар орсон тохиолдолд өвчин үүсгэгч нян зөөлөн эдээр дамжин орж, үржээд анаэробик нянгаас хүчтэй хор ялгаруулдаг. Хөгжилтэй орнуудад хүүхдийг нярай байхад нь вакцинжуулдаг учир халдвар авах эрсдэл бага байдаг ба вакцинжуулалтыг 5-10 жил тутам давтан хийж байх ёстой. Хэрэв гэмтсэн хүн 5 жилээс илүү хугацаанд сүүлчийн вакцин хийлгэсэн бол хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд давтан вакцин хийлгах шаардлагатай. Вакцин хийлгэсэн хугацаа тодорхойгүй бол хорын эсрэг вакцин заавал хийлгэх ёстой. Сүүлийн үеийн EIA тусламжтайгаар вакцины байдлыг үнэлнэ. Уг үнэлгээг хорын эсрэг, эсрэгтөрөгчийн тусламжтай хийх ба олон улсын хэмжилтийн нэгжтэй харьцуулна. EIA (enzyme immunoassay) шинжилгээний үнэлгээгээр вакцин хийлгэсний дараах дархлааны урвал болон вакцины хамгаалах хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг.

Савалгаа: Элайза оношлуур

Ridascreen Diphterie IgG

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Энэ тест  нь хүний сийвэнгийн Diphterie toxoid-ын эсрэгбие IgG эсрэгбиеийг тоон  үзүүлэлтээр тодорхойлдог иммуноферментийн шинжилгээ юм. Уг шинжилгээгээр дархлалын системийн байдлыг тодорхойлоход хэрэглэнэ.

Давуу тал: Corynebacterium Diphterie нь сахуу өвчин юм. Эмгэг төрүүлэгч C. Diphterie нь хоруу чанартай 62 кД экзотоксин ялгаруулдаг ба түүний эх үүсвэр нь профазад нь байрладаг. Нярай байхад нь вакцинжуулдаг учир сахуу өвчин ховор тохиолддог. Гэвч Зүүн европт уг өвчний дэгдэлт гарсан нь одоо хүртэл өвчний эрсдэл байгааг харуулж байна. Багадаа хийлгэсэн вакцин хамгаалалт насан туршид нь үргэлжлэнэ. Насанд хүрэгчдэд вакцин хийлгэхээс гадна дархлааны системийн байдлыг мэдэж байх нь чухал. Вакциныг формальдегидаар хучигдсан, toxoid-оор хийдэг. Toxoid нь яг хор шиг эсрэг төрөгч чанартай. Халдвар авсаны дараа вакцины титр болон иммуноглобулинууд аль аль нь байх ба түүнийг EIA (toxoid-д суурилсан) шинжилгээгээр илрүүлдэг. Хэмжилтийн үнэлгээг олон улсын нэгжтэй харьцуулна. EIA шинжилгээгээр вакцин хийлгэсний дараа гарах дархлааны үрэвслийн хир хэмжээ ба вакцины үргэлжлэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байна.

Савалгаа: Элайза оношлуур

Ridascreen Mycoplasma pneumonia IgA, IgG, IgM

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Энэхүү тест нь хүний сийвэн дэх Mycoplasma pneumonia-ийн эсрэгбие IgA, IgG, IgM эсрэгбиеийг илрүүлэхэд хэрэглэнэ. Mycoplasma pneumonia үүсгэгчээр халдварлагдсан тохиолдлыг батлах буюу дархлалын системийн байдлыг тодорхойлоход энэ шинжилгээг хэрэглэнэ.

Давуу тал: Mycoplasma pneumonia-ын халдвар авсан тохиолдолд нууц үе нь харьцангуй урт буюу 10 хоногоос 3 долоо хоног хүртэл үргэлжилдэг. Эмнэлзүйн шинж тэмдэг намдсанаас хойш Mycoplasma pneumonia хэдэн хоногийн турш ялгарч байдаг. Mycoplasma pneumonia-ын халдвар дамжиж тархах нь цөөн тохиолддог иймд ойрын контактаар тухайлбал гэр бүлийн гишүүдэд өдрийн сувилалын газарт халдвар тархдаг. Өвчин үүсгэгч нянгаар анх халдвар авахад иммунотест тогтдоггүй. Mycoplasma pneumonia халдварын эмнэлзүйн шинж тэмдэг нь эхлээд хуурай ханиалгах, толгой өвдөх, халуурах, унтамхай болох, трахейбронхит үүсэх зэрэг болно. Ойролцоогоор бүх тохиолдлын 10%-д нь завсрын эдийн хатгалгаа үүсдэг. Бусад нянгийн болон вирусын гаралтай хатгалгааны үед уушгины гаднах хүндрэлүүд маш элбэг байдаг ба ийм хүндрэл Mycoplasma pneumonia үүсгэгдсэн хатгалгааны үед гардаггүй. Иймээс ялган оношилох явдал маш чухал. Ridascreen Mycoplasma pneumonia тест нь Mycoplasma pneumonia-ын эсрэгбиеийг илрүүлэх хамгийн хялбар бөгөөд өндөр мэдрэг иммуноферментийн шинжилгээ юм. EIA шинжилгээ нь бусад тухайлбал CFT-ээс давуу тал нь иммуноглобулины төрлүүдийг ялган тодорхойлж чаддагт оршино.

Савалгаа: Элайза оношлуур

Ridascreen Chlamydophila pneumonia IgA, IgG, IgM

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Ridascreen Chlamydophila pneumonia IgA, IgG, IgM шинжилгээ нь хүний сийвэнд буй Chlamydophila pneumonia IgA, IgG, IgM эсрэгбиеийг илрүүлэх иммуноферментийг чанарын шинжилгээ юм. Энэхүү тестийг Chlamydophila pneumonia-ын халдварын үед оношыг батлах, мөн дархлааны системийн байдлыг тодорхойлоход хэрэглэнэ.

Давуу тал: Chlamydophila pneumonia дэлхийд нилээд түгсэн насанд хүрэгсдэд илүү тохиолддог 50% эмгэгтөрөгч эзэн биеэс хамаарч Chlamydophila pneumonia нь амьсгалын дээд замын хурц ба архаг халдвар, бронхит (гуурсан хоолойн үрэвсэл) болон уушгины бусад өвчнүүдийг үүсгэдэг. Үрэвслийн хүн хөнгөнөөс хамаарч олон хүндрэлүүд гардаг. Судалгаанаас үзэхэд Chlamydophila pneumonia нь уушгины багтраа, уушгины үрэвсэл болон уушгины бусад архаг өвчин үүсгэдэг байна. Chlamydophila pneumonia нь бүтэц зүй өсгөвөр болон эсрэгтөрөгчийн бүтцээр Chlamydophila trachomati, Chlamydophila psittaci зэрэг эмгэг төрүүлэгчтэй ижил төстэй учир эдгээрийг лабораторийн оношилгоогоор ялгахад хэцүү байдаг. Хламидүүд нь эсийн дотор амьдардаг бактери. Иймээс зохих эсийн материалтай сорьцоос эсрэгтөрөгч ба сийвэнгийн эсрэгбиеийг илрүүлэх нь Хламидын халдварыг оношилоход чухал ач холбогдолтой. Эсрэгтөрөчийг илрүүлэх нь төвөгтэй байвал эсрэгбие илрүүлэх шинжилгээ хийвэл зохино. Шинжилгээндээ гадна мембран уургийн бүрдлийг (COMP) эсрэгбие илрүүлэхд ашиглах нь маш чухал. Зөвхөн тэрхүү эсрэгбиесийн тусламжтай Chlamydophila pneumonia-ийн онцлогийг тодорхойлно.

Савалгаа: Элайза оношлуур

Ridascreen Chlamydia trachomatis IgA

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Энэхүү тест нь хүний сийвэн дэх Chlamydia trachomatis-ын эсрэгбие илрүүлэх иммуноферментийн чанарын шинжилгээ юм. Chlamydia trachomatis халдварыг тогтоохдархлалын системийн байдлыг тодорхойлоход энэхүү шинжилгээ шаардлагатай юм.

Давуу тал: Chlamydia trachomatis нь ихэвчлэн бэлгийн замаар дамждаг эмгэг төрүүлэгч нян юм. Шээс дамжуулах сувгийн үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэл, болон өндгөвчний үрэвсэл үүсгэдэг. Халдвар хүндэрвэл хэвлийн гялтангийн үрэвсэл, элэгний ойр орчмын зөөлөн эдийн үрэвсэл үүснэ. Эхээс дөнгөж төрсөн нярай хүүхэд эхээсээ халдвар авсан тохиолдолд коньюктивит болон хатгалгаагаар өвдөж болно. Chlamydia trachomatis-ын бусад серотипүүд (A-C) халдвартай материалыг дамжиж трохоматозтой коньюктивитээр өвчлүүлнэ. Серотип L1-L3 нь бэлгийн замаар дамждаг лимфгранулема өвчний шалтгаан болно. Chlamydia trachomatis нь морфологи бүтэц ба өсгөвөрлөлтийн ба эсрэгтөрөгчийн хувьд олон талаар Chlamydia trachomatis, Chlamydophila psittaci тай адил төстэй байдаг учир лабораториор оношилоход бэрхшээлтэй. Хламид нь эсийн дотор оршдог бактери. Иймд эсийн материалын сорьцны эсрэгтөрөгч болон сийвэнгийн эсрэгбие илрүүлэхэд нь хламидын халдварыг оношилоход чухал ач холбогдолтой. Антигений илрүүлэх нь бэрхшээлтэй бол эсрэгбие илрүүлэх шинжилгээ хийх нь зүйтэй. Шинжилгээндээ гадаад мембран уураг иж бүрдлийг хэрэглэх нь эсрэгбие илрүүлэхэд чухал нөлөөтэй. Зөвхөн энэхүү эсрэгбиеийн тусламжтай Chlamydia trachomatis-ын онцлог шинжийг илрүүлдэг.

Савалгаа: Элайза оношлуур