RIDA®QUICK Giardia

Хэрэглэх заавар: In vitro оношилгоонд хэрэглэнэ. RIDA®QUICK Giardia тест нь өтгөний сорьцонд Giardia lamblia-ийг чанарын аргаар тодорхойлох хурдавчилсан тест юм.

Давуу тал:

  • Нарийн гэдэсний эмгэгжамын хамгийн чухал үүсгэгчийг тодорхойлно
  • Микроскопоор удаан хугацаанд тодорхойлогдох ургамлын үр болон цистийг  мөн тодорхойлно.
  • Шинэ технологоор хийгдсэн  өнгөний оношилгоо болон хяналтын зураас илэрнэ
  • Оношилгооны үр дүн нь өндөр мэдрэг болон өвөрмөц, баталгаатай
  • 5 минутын дараа шинжилгээний хариуг гаргана.

Савалгаа:

-25 ширхэг туузан оношлуур

-Элайза оношлуур

-20 ширхэг кассетан оношлуур

-Криптоспоридиумтай хамт

RIDA®QUICK Cryptosporidium

Хэрэглэх заавар: In vitro оношилгоонд хэрэглэнэ. RIDA®QUICK Cryptosporidium тест нь өтгөний сорьцонд Cryptosporidium parvum-ийг чанарын аргаар тодорхойлох хурдавчилсан тест юм.

Давуу тал:

  • Нарийн гэдэсний эмгэгжамын хамгийн чухал үүсгэгчийг тодорхойлно
  • Микроскопоор удаан хугацаанд тодорхойлогдох ургамлын үр болон цистийг  мөн тодорхойлно.
  • Шинэ технологоор хийгдсэн  өнгөний оношилгоо болон хяналтын зураас илэрнэ
  • Оношилгооны үр дүн нь өндөр мэдрэг болон өвөрмөц, баталгаатай
  • 5 минутын дараа шинжилгээний хариуг гаргана.

Савалгаа:

-25 ширхэг туузан оношлуур

-Элайза оношлуур

-20 ширхэг кассетан оношлуур

-Жиардиатай хамт

RIDA®QUICK Entamoeba (dipsticks)

Хэрэглэх заавар: In vitro оношилгоонд хэрэглэнэ. RIDA®QUICK Entamoeba тест нь өтгөний сорьцонд Entamoeba histolytica/ dispar-ийг чанарын аргаар тодорхойлох хурдавчилсан тест юм.

Давуу тал:

  • Нарийн гэдэсний эмгэгжамын хамгийн чухал үүсгэгчийг тодорхойлно
  • Микроскопоор удаан хугацаанд тодорхойлогдох ургамлын үр болон цистийг  мөн тодорхойлно.
  • Шинэ технологоор хийгдсэн  өнгөний оношилгоо болон хяналтын зураас илэрнэ
  • Оношилгооны үр дүн нь өндөр мэдрэг болон өвөрмөц, баталгаатай
  • 5 минутын дараа шинжилгээний хариуг гаргана.

Савалгаа:

-25 ширхэг туузан оношлуур

-Элайза оношлуур

-20 ширхэг кассетан оношлуур

-Криптоспоридиум, Жиардиатай хамт

Ridascreen Leishmania

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Ridascreen Leishmania тест нь хүний сийвэн дэх Leishmania эсрэг эсрэгбиеийг илрүүлэх фермент холбоот иммунологийн шинжилгээний арга юм. Лейшменёз гэж сэжиглэсэн тохиолдолд уг өвчнийг илрүүлэх болон дархлааны байдлыг тодорхойлоход хэрэглэнэ.

Давуу тал: Leishmania нь халуун орон болон халуун орны бүс нутгийг оролцуулан газрын дундад тэнгис зэрэг дэлхийд нилээд тархсан паразит юм. Халдвар шумуулаар дамжина. Олон төрлийн Leishmania-р үүссэн  Лейшменёз өвчний эмнэлзүйн 3 хэлбэр байдаг.

Дотор эрхтэний Лейшменёз (kara-azar): Уг паразит нь дэлүү, элэг, лимфийн булчирхай, ясны чөмөг, дотор эрхтэний салст бүрхүүл болон бусад эрхтэний ретикулоэндотел эсэд үрждэг. Эмчилгээ яаралтай хийхгүй бол өвчин даамжирч маш түргэн хугацаанд хүнд халдвар нь хэдхэн долоо хоногийн дотор үхэлд хүргэдэг.

Салстын Лейшменёз: энэ хэлбэрийн эмнэлзүй, гистологийн шинж тэмдэг нь арьсны хэлбэртэй төстэй боловч сүүлдээ салст бүрхүүлийг гэмтээдэгээрээ ялгаатай. Салстыг гэмтээдэг тул маш эмзэг өвчин ихтэй, салстыг гүн гэмтээж хамрын таславч, тагнай, төвөнхийн салстад шархлаа үүсгэдэг.

Арьсны Лейшменёз: Арьсны зөөлөн эдээр халдварлагдах ба арьсан дээр шархлаат зангилаа үүсгэнэ. Elisa шинжилгээгээр паразитыг шууд илрүүлэх болон эсрэгбиеийг илрүүлж оношилох нь ялангуяа дотор эрхтэний Лейшменёзыг оношилох нь хамгийн зохимжтой шинжилгээний арга юм. Дотор эрхтэний Лейшменёзтой бүх өвчтөнд эсрэгбие илэрдэг. Цаашдын эмчилгээний үр дүнг эсрэгбиеийн титрээр хянана. Салст бүрхүүлийн арьсны Лейшменёзтой өвчтөнүүдийн 85%-д нь эсрэгбие илрүүлэх боломжтой. Арьсны Лейшменёзтой өвчтөнд эсрэгбие цөөн илэрдэг IgG эсрэгбиеийг поливалент конъюкатыг оношилж IgA, IgM-ын тусламжтай Elisa тестээр илрүүлдэг. Эсрэгбие үүсч эхэлж байгаа үед уг тест маш мэдрэг, өвөрмөц байна.

Савалгаа: Leishmania 96 урвалын самбарын нүд

Ridascreen Toxocara IgG

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Энэхүү шинжилгээ нь хүний сийвэн дэх Toxocara canis-ын эсрэгбиеийг илрүүлэх фермент иммунологийн чанарын шинжилгээ юм. Toxocaras-ыг илрүүлэх буюу дархлааны системийн байдлыг тодорхойлоход энэ шинжилгээг хэрэглэнэ.

Давуу тал: Toxocara-ын зөөлөн эд болон эрхтэнд байрласан Toxocara-ын авгалдайнаас дамжин үүсдэг халдвар юм. Муур болон нохойн өтгөнөөр шимэгч өндөг гарч түүгээр халдвар дамждаг. Хүн бохирлогдсон байгаль орчин ба халдвартай амьтнаас шууд дамжин халдварлагдана. Халдвар амаар орсоны дараа шимэгч өндөгнөөс авгалдай гарч гэдэсний ханаар дамжин бусад эрхтэн элэг, уушги, нүд болон булчингууд рүү дамжина. Өвчтөний мэдрэг байдал болон халдварын хоруу чанараас хамааран далд үе нь хэдэн долоо хоногоос хэдэн сараар үргэлжилнэ. Нилээд тархсан АНУ, Их Британи зэрэг орнууд энэ өвчний тухайд маш их анхаарч байгаа боловч бусад оронд ч тархалт нь багагүй байна. Хүнд хэлбэр нь цөөн тохиолдлоор голомтолж 14-40 сартай хүүхдүүдэд тохиолдохоос гадна том хүүхдүүдэд ч тохиолдоно. Хэсэг хугацааны дараа томчуудад халдвар дамжина. Насанд хүрэгчид болон том хүүхдүүдэд бага тохиолдож байгаа нь уг өвчний бүртгэл мэдээлэлтэй холбоотой юм. Элэгний биопсийн шинжилгээгээр Toxocara larvae илрүүлж оношыг баталдаг. Elisa тестээр эсрэгбие илрүүлж оношыг хурдан хугацаанд тодорхойлох боломжтой.

Савалгаа: Toxocara IgG 96 урвалын самбарын нүд

Ridascreen Trichinella IgG

Хэрэглэх заавар: in vitro оношилгоонд хэрэглэнэ. Энэ тест  нь хүний сийвэн дэх Trichinella spiralis-ын эсрэг IgG эсрэгбие илрүүлэх фермень дархлааны шинжилгээ юм. Trichinella-ын халдварыг батлах, дархлааны байдлыг оношилоход хэрэглэгддэг шинжилгээ юм.

Давуу тал: Trichinella spiralis-ын хорхойгоор үүсгэгддэг халдвар юм. Энэ өвчин нь түүхий буюу дутуу болгосон мах идсэнээс үүсдэг. Энэ цагаан хорхой нь дэлхийд нилээд түгсэн янз бүрийн амьтанд байдаг ба халдварын анхны эх үүсвэр нь гэрийн тэжээмэл болон зэрлэг гахайд байдаг. Хөгжиж байгаа оронд их тохиолддог. Шинж тэмдэг нь өвөрмөц бус бөгөөд халуурах, булчин өвдөх, нүдний эргэн тойрон хавагнах, коньюктивит, дотор муухайрах, бөөлжих, эозинофилийн тоо ихсэх зэрэг шинжүүд илэрнэ. Trichinella оношилох гол шинж нь серологийн шинжилгээ юм. Elisa шинжилгээ нь оношилгооны гол мэдрэг, өвөрмөц шинжилгээ юм. Elisa шинжилгээнд халдварлагдсан гахайнаас гадна авсан excretory-secretory (ES) антигенийг ашиглах ба энэ нь маш өндөр мэдрэг шинжилгээ юм.

Савалгаа: Trichinella IgG 96 урвалын самбарын нүд