Drugscreen test 10 parameter
MOR-AMP-THC-COC-MAMP-BZO-PCP-BAR-MTD-MDMA
Хүний шээсэнд олон тооны эмийн метаболитын чанарыг нэгэн зэрэг, нэг алхамаар, харааны үнэлгээгээр тодорхойлох боломжтой иммунологийн шинжилгээний арга юм.
Cut off утга:
Англи нэр | Монгол хэл | Cut off |
MOR | Морфин | 300 ng/ml |
AMP | Амфетамин | 1000 ng/ml |
THC | Марихуан | 50 ng/ml |
COC | Кокайн | 300 ng/ml |
MAMP | Метамфетамин | 1000 ng/ml |
BZO | Бензодиозопин | 300 ng/ml |
PCP | Пенциклидин | 25 ng/ml |
BAR | Барбитурат | 300 ng/ml |
MDT | Метадон | 300 ng/ml |
MDMA | 500 ng/ml |
Цомгийн бүрэлдэхүүн:
10 ширхэг оношлуур
Нэг гарын авлага
Нэмэлтээр шаардлагатай зүйлс:
Сорьц цуглуулах сав
Цаг
Хадгалах хугацаа: Битүүмжилсэн ууттай өрөөний температурт (4-30°C) хадгална. Хөлдөөж болохгүй.
Анхааруулга:
- Зөвхөн мэргэжлийн хүмүүс хэрэглэх.
- Битүүмжилсэн уутан дээр заасан хадгалах хугацаанд хэрэглэх. Хугацаа дууссан оношлуур хэрэглэхгүй байх.
- Шээсний сорьц халдвартай байж болцошгүй.
- Шээсний сорьц гадны нөлөөгөр бохирдохоос болгоомжил. Сорьц бүрийг шинэ цуглуулагч саванд авах.
Сорьц цуглуулах болон хадгалах
Cypress Diagnostics Drug Screen Card нь шээсний сорьцонд хэрэглэхээр зориулан гарган авсан. Дөнгөж шээсэн шээснээс өөр ямар нэгэн нэмэлт хэмжилт болон урьдчилан бэлтгэх шаардлагагүй. Сорьцийг цуглуулж авангуутаа шинжилгээг шаадлагатай хийх хэрэгтэй. Сорьцийг өрөөний температурт удаан хугацаанд орхиж болохгүй. Сорьцийг 2-8°С-д 2 өдөр хадгалах боломжтой. Сорьцийг удаан хугацаар хадгалах шаардлагатай тохиолдолд -20°С-ээс доош хадгална. Хөргөгчнөөс гаргасан оношлуурыг шинжилгээ хийхээс өмнө өрөөний температурт гаргаж бэлдэх нь зохимжтой. Сорьц хөлдсөн тохиолдолд өрөөний температурт гарган гэсгээж, шинжилгээнээс өмнө сайтар холих. Бээлийтэй гараараа арьс болон лабораторийн хувцасад хүрэхээс зайлсхий.
Шинжилгээний явц:
- Тест карт, өвчтөний сорьц болон контрол уусмалуудыг шинжилгээ эхлэхээс өмнө өрөөний температурт гаргаж бэлд.
- Шинжилгээ хийхэд бэлэн болох хүртэл тестийн картын битүүмжилсэн уутыг бүү задал.
- Тагийг авч хэмжих хошууг ил гаргах (Step 1)
- Хошууг шээсний сорьцонд улаан өнгө тестийн дүнгийн цонх тус бүр хүртэл шилжтэл дүр (ойролцоогоор 15 секунд)
- Шээсний сорьцонд дүрэхэд улаан зураасын тэмдэгнээс доош хүртэл дүрж болохгүй (Step 2)
- Хошууг таглаж, тестийн картын гадаргууд байрлуулна. (Step 3)
- Үр дүнг 3-8 минутын дотор унш. 8 минутаас хойш үнэлж болохгүй.
Үр дүнгийн тайлбар:
Negative буюу сөрөг: Хоёр өнгийн зураас дүнгийн цонх тус бүрт илэрнэ. Энэ нь эмийн тунг илрүүлэх хязгаараас (cut-off) бага байгааг илтгэнэ. Тестийн зураасны эрчим нь контролын зураасыг бодвол бүдэг ягаан магадгүй сул эсвэл хүчтэй байж болно. Тест бүр бие даасан бөгөөд тестийн зураасны эрчимжилт эсвэл үр дүнгээр харьцуулах шаардлагагүй.
Positive буюу эерэг: Контролын зураас илрэх бүсэд зөвхөн контролын зураас (C)илэрч байвал эерэг гэж үнэлнэ. Тестийн зураас илрэхгүй (T). Эерэг үр дүн нь шийдвэрлэх болон илүү өвөрмөц алтернатив химийн арга ялангуяа GC/MS-ээр зөвшөөрөгдсөн байх шаардлагагүйг авч үзэх хэрэгтэй.
Invalid буюу хүчингүй: Контролын зураас илрэх бүсэд зураас илрэхгүй мөртлөө, тестийн бүсэд зураас илэрсэн байвал хүчингүй гэж үзнэ. Энэ нь шинжилгээ буруу хийгдэх, сорьц бохирдсон байж болзошгүй юм. Дахин шинэ карт ашиглан тестийг хийнэ.
Илрүүлэх хязгаар:
- Шинжилгээ нь зөвхөн хүний шээсэнд хэрэглэхэд тохиромжтойгоор үйлдвэрлэгдсэн.
- Эерэг үр дүн нь эмийн метаболитыг илрүүлэх бөгөөд хордлогын хэмжээг тодорхойлохгүй.
Чанарын контрол: Сайн лабораторийн туршлагаас санал болгоход тестийн цомогт тохирсон хяналтын материалыг хэрэглэх нь тохиромжтой. Зарим шинжилгээнд эерэг, сөрөг хяналтыг сорьцтой хамт хэрэглэх хэрэгтэй.
Нарийвчлал: Cypress Diagnostics Drug Screen Card дархлалын шинжилгээ нь худалдааны идэвхээр харьцуулагдан үнэлэгдсэн. Cypress Diagnostics Drug Screen Card-ын хяналтын концентраци 50%-аас бага бол сөрөг, 200%-аас их бол эерэг үр дүн гарна.
Drug Cut-off range | 0% Cut-off | -50% Cut-off | Cut-off | 200% Cut-off | |
n | 30 | 30 | 30 | 30 | |
AMP | + | 0 | 0 | 16 | 30 |
– | 30 | 30 | 14 | 0 | |
BAR | + | 0 | 0 | 18 | 30 |
– | 30 | 30 | 12 | 0 | |
BZO | + | 0 | 0 | 20 | 30 |
– | 30 | 30 | 10 | 0 | |
COC | + | 0 | 0 | 15 | 30 |
– | 30 | 30 | 15 | 0 | |
MDMA | + | 0 | 0 | 9 | 30 |
– | 30 | 30 | 21 | 0 | |
MAMP | + | 0 | 0 | 17 | 30 |
– | 30 | 30 | 13 | 0 | |
MOR | + | 0 | 0 | 13 | 30 |
– | 30 | 30 | 17 | 0 | |
MTD | + | 0 | 0 | 15 | 30 |
– | 30 | 30 | 15 | 0 | |
PCP | + | 0 | 0 | 20 | 30 |
– | 30 | 30 | 10 | 0 | |
THC | + | 0 | 0 | 18 | 30 |
– | 30 | 30 | 12 | 0 |
ХБНГУ-ын MAVAND компанийн үйлдвэрлэн гаргадаг Rapis WIPE болон Rapid STAT нэрийн шүлс, арчдас, хүрээлэн буй орчин, үл мэдэгдэх нунтаг бодисонд дараах 1-7 нэр төрлийн хар тамхины нэгдлийг илрүүлдэг хурдан тест юм.
Амфетаминууд Пенциклидин Кокаин Метадон Экстаси
Бензодиазепинууд Марихуана Опиодууд Метамфетамин
Шинэ бүтээгдэхүүн
Рапид ВАЙП
Хэрэгдэхэд хялбар, мэдрэг чадвар, нарийвчлал сайтай. Шинжилгээний үр дүн 3-5 минутын дотор гарна !
Уян хатан байдал
- 6 хүртэлх хар тамхины нэгдэл илрүүлнэ.
- Нэг тестэнд 1-6 төрлийн хар тамхины нэгдлийг тодорхойлно.
- Гадаргуугийн арчдас болон бэлэн бодисд шинжилгээ хийж болно.
Хэрэглээ
- Ашиглахад хялбар – 4 үе шаттай
- 10 секундын дотор дээж цуглуулна.
- Уян хатан, урт дээж цуглуулагчтай.
- Үр дүн 3-5 минутын дотор гарна.
- Үр дүнг уншихад амархан төдийгүй ямар нэгэн аюулгүй.
- Тест болгоны уутан дээр товч зааварчилгаатай.
- Авсаархан савалгаатай.
Шинж чанарууд
- Бүх тестүүдыг зөв ажиллаж байгаа эсэхийг хянах боломжтой.
- Шинжилгээнд нөлөөлж болох бусад нэгдлүүдийг шинжилж тестийг шалгасан.
- ТНС-ийг илрүүлдэг. Түүний бодисын солилцооны бүтээгдэхүүнийг илрүүлэхгүй
Сургалт / Үйлчилгээ
- Газар дээр нь сургалт явуулна.
- Утсаар техникийн зөвөлгөө өгнө.
АМР
Амфетаминууд |
BZO
Бензодиазепинууд |
COC
Кокаинууд |
MET
Метамфетаминууд |
MDMA
Экстаси |
OPI
Опоидууд |
THC
Марихуана |
Рапид СТАТ
Шүлс, гадаргуу ба үл мэдэгдэх нунтагт хар тамхи илрүүлэх тест.
Шүлс, гадаргуу, үл мэдэгдэх нунтаг альнаас нь ч дээж авахад нэн тохиромжтойн дээр үр дүнг 6-13 минутын дотор гаргана. Лабораторийн шинжилгээний хариутай сайн тохирдог.
Уян хатан байдал
- 7 хүртэлх хар тамхины нэгдэл илрүүлнэ.
- Нэг тестэнд 2-6 төрлийн хар тамхины нэгдэл илрүүлнэ.
- Шүлс,гадаргуугийн арчдас болон бэлэн бодисд шинжилгээ хийж болно.
Давуу тал
- Ашиглахад хялбар – нэг гараараа ажиллуулж болно.
- Дээж авах явцыг ажиглаж болно.
- Дээж авахад тусгай өрөө шаардагдахгүй.
- 30 секундын турш дээж цуглуулна.
- Тусгай үнэр ялгаруулагчтай тул шүлсний ялгарлыг ихэсгэнэ.
- Ичиж зовох асуудалгүйгээр шинжилгээ өгнө.
- Дээж шингэрүүлэх, дээжийг бохирдуулах боломжгүй
- Үр дүн 6-13 минутын дотор гарна.
- Хамгийн найдвартай, зөв шинжèлгээний хаðèóã хурдан хугацаанд гаргана.
Гүйцэтгэл
- Тест бүрийг зөв ажиллаж байгааг хянах боломжтой.
- Коллоид алтан технологи дээр үндэслэсэн тул мэдрэг чанар, нарийвчлал, шинжилгээний үнэн зөв байдал хамгийн сайтай
- Шинжилгээнд нөлөөлж болох бусад нэгдлүүдийг шинжилж тестийг шалгасан.
- ТНС-ийн эх нэгдлийг илрүүлдэг.
Сургалт / Үйлчилгээ
- Газар дээр нь сургалт явуулна.
- Утсаар техникийн зөвөлгөө өгнө.
АМР
Амфетаминууд 25 нг/мл |
BZO
Бензодиазепинууд 25 нг/мл |
COC
Кокаинууд 12 нг/мл |
MTD
Метадон 15 нг/мл |
MET-MDMA
Метамфетамин 25 нг/мл Экстаси 50 нг/мл |
OPI
Опоидууд 25 нг/мл |
PCP
Фенциклидин 2,5 нг/мл |
THC
Марихуана 15 нг/мл |